Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье
Хvн тєрєлхтєний тvvхэн дэх хамгийн том ололт дэвшилvvдийн
нэг нь Интернэт сүлжээ бөгөөд өнөөгийн нийгэмд хүн бүр
л интернэтийг ажил амдралдаа
тодорхой хэмжээгээр ашигладаг болоод удаж байна. Үүнтэй зэрэгцэн блогийг
үзэл бодлоо
илэрхийлэх, бусадтай санал солилцох, мэдлэг мэдээлэлээ хуваалцах, бизнесээ өргөжүүлэх, сонирхолоо хөгжүүлэх, сонирхол нэгтэй найз нөхөдтэй болох гэх
мэтчилэн бүхий л зорилгоор
ашиглах боломжтой болсон.
Блог (Blog) гэдэг
нь "Web log" гэсэн үгийн товчлол юм. Блогийн гол ач
холбогдол нь та хэвлэн нийтлэгч
буюу Өөрөөр хэлбэл та вэб
сайт буюу хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болж өөрийн дуу хоолойгоо
монголдоо төдийгүй дэлхий даяар цацна гэсэн үг. Хамгийн гол нь үнэгүй, ашиглахад маш хялбар тул хүссэн хүн бүрт интернэт орчинд өөрийн хувийн талбарыг үүсгэн түүнийгээ өөрийн хүссэнээр баяжуулах боломжийг
олгодогоороо давуу талтай.
Иймээс энэ давуу талыг ашиглан блогийг англи
хэлний сургалтанд ашиглах нь гадаад хэл
сурахыг эрмэлзэж буй суралцагчидад илүү сонирхолтой үр дүнтэй болно. Учир нь тэд зөвхөн ангид бус хаанаас ч, хэзээ ч өөрийн хүссэн үедээ интернет
ашиглан компьютер, гар утсаараа сурах боложтой.
Блогийг сургалтанд
ашиглахдаа багш сурагчдын хүсэл сонирхолд
тулгуурлан мэдээллээ оруулах хэрэгтэй. Ингэхдээ: Блог гэж юу вэ? яаж нээх вэ? хэрхэн
ашиглах вэ? Мэдээлэлээ яаж олж авах вэ? Мэдээлэл яаж оруулах вэ? Санал хүсэлт хэрхэн бичих вэ? Гэдгийг сайн тайлбарлаж, хүсэл сонирхолыг нь төрүүлж өгөх хэрэгтэй. Сурагчдын
сонирхол түвшин харилцан адилгүй тул оруулах мэдээлэл буюу хичээлээ аль болох ойлгомжтой сонирхолтой оруулбал зүгээр болвуу. Мөн Сурагчдын дунд нээлттэй асуулт
тавьж юу сурахыг хүсэж байна, ямар зүйлийг ойлгоогүй вэ?, цаашид ямар мэдээлэл авахыг хүсэж байна. Гэх мэт асуулт тавьж болно. Ингэснээр блог байнгийн ажиллагаатай
болно гэж бодож байна. Эцэст нь блогийг сургалтанд ашиглах нь:
·
Хувь хүний оролцоог идэвхжүүлдэг
·
Хаанаас ч, хэзээ ч холбогдож мэдээлэлээ оруулах боломжтой
·
Бусадтай санал
бодлоо хуваалцах, солилцох боломж нээгдэнэ
·
Хамгийн гол нь нэг
мэдээлэл нэг ангийн хэдэн сурагчдад бус тоо хязгаарлахгүй олон хүнд хүрэх бөгөөд ганц удаа сонсоод өнгөрөх бус дахин
дахин орж ашиглах боложтой юм.